Бидний тухай

Таны итгэлт онлайн хамтрагч

Ти Би Эс Эм ХХК мэдээлэл технологийн салбарт онлайн програмчлал, вэб сайт түүнтэй холбоотой цогц үйлчилгээ үзүүлэхээр 2012 оны нэгдүгээр сард байгуулагдсан.

 

Жилээс жилд даяарчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд бид өөрсдийн бодит орон зайг бий болгохын төлөө өнөөдрийг хүртэл хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа бөгөөд цаашдаа зөвхөн мэдээлэл технологийн салбар төдийгүй бусад салбаруудад хүчтэй өрсөлдөгч үндэсний хэмжээний компани болохоор зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар мэдээлэл технологи, гадаад худалдаа, авто сервис, сэлбэг худалдааны чиглэлээр Улаанбаатар хот болон Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Мөн түүнчлэн бид чадварлаг боловсон хүчнийг ямагт дэмжиж ажилдгийн зэрэгцээгээр тухайн хүний хичээл зүтгэл, цаашдын хүсэл эрмэлзэлийг үндэслэн, тэдгээрийн ажилдаа хандах хандлага, чадварлаг байдалд үнэлэлт дүгнэлт гаргах замаар өөрсдийн ажилчдаа урамшуулан, урам зориг хайрлан ажиллахыг хичээж байна.

Бид хэрхэн ажилдаг вэ?

Манайд хандаж буй үйлчлүүлэгчид вэб сайт хийлгэх хүсэлтэй байдаг хэдий ч вэб сайтынхаа агуулга, шаардлага, зорилгыг ойлгоогүйгээс хүндрэл бэрхшээлүүд гарч ирдэг.


Тэгвэл манай компани нь хэрэглэгчийн хүсэж буй шаардлага, тодорхойлолтуудыг хамтран гаргаж, боломжит шийдлүүдийг танилцуулан тухайн үйлчлүүлэгчийн төсөвт тааруулан алхам алхмаар хөгжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна.

 
Таны сэтгэл ханамж, бидний чанар...

Тиймээс энэ нь танд цаг хугацаа, ажлын цар хүрээ, үйлчилгээний төсөв тодорхой хэмжээгээр буурах ба танд болон бидэнд аль аль талдаа ашигтай байж чадах юм.


Бидний ажлын туршлагатай танилцана уу