Манай компани нь HOLBOLT.COM өөрийн бүтээгдэхүүний туршилтын хувилбарыг нээж байна

holbolt.com

 

Орчин цагт мэдээллийн технологийн салбар өдөр, хором бүр үсрэнгүйгээр хөгжиж мэдээллийг хурдацтайгаар түгээх, солилцоход хялбар дөхөм болсоор байна.

Тийм ч учраас интернет хэрэглэгчдийн тоо өсөхийн зэрэгцээгээр онлайн орчинд суурилсан дэлгүүр худалдааны систем, виртуал банк, төрөл бүрийн портулаад шинээр мэндэлж байгаагийн сацуу Ти Би Эс Эм ХХК нь энэхүү зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн болох ХОЛБОЛТ төслийг нэвтрүүлж байна.

Төсөл нь бүгдийг холбоё уриан дор эхний шатанд байгууллагуудын мэдээллийн сан буюу онлайн лавлах түүнтэй уялдаа холбоо бүхий зарын нэгдсэн санг багтаасан хэрэглэгчдэд холбоос гүүр нь болох, хурдан шуурхай хэрэгцээт мэдээллийг түгээх гол зорилготой.

Байгууллагын мэдээллийн сан нь байгууллага -> холболт -> хэрэглэгч гэсэн амьд харилцаан дээр суурьлаж холболтын гишүүн эрхээр байгууллагууд өөрсдийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шинэчлэн ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч пүүс компаниудаас өөрсдийгөө ялгаруулан таниулах боломжийг холболт төсөл олгох юм.

Хаяг: www.holbolt.com