Вэб сайт

Таны бизнесийг илэрхийлж чадсан вэб сайттай болцгооё.

Танд өөрийн бизнес, үйлчилгээг бусдад түргэн шуурхай оновчтой дэлгэрэнгүй байдлаар танилцуулах вэб сайттай болмоор байна уу?

Бид өөрсдийн туршлага, чадварт суурилан танай компаний мэдээлэл, бодит баримтанд үнэлэлт дүгнэлт хийн, танай үйлчлүүлэгч, хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн энгийн, ойлгомжтой, шинэлэг, дизайнлаг шийдлийг танд санал болгох болно.

Та бусад өрсөлдөгчдөөсөө ямар нэгэн байдлаар ялгарах онцлог, онцгой вэб сайтыг хүсэж байгааг бид ойлгож байгаа бөгөөд тийм ч учраас манай дизайнер, хөгжүүлэгчид таны төсөөлж байгаа төсөөллийг ил гарган бодитоор бий болгоход чармайн ажиллаж байгаа билээ.

Үйлчилгээний баримталдаг зарчим

Шаардлагатай мэдээллийг цуглуулах

Дизайн бэлтгэх

Дизайныг код болгох

Хөгжүүлэлт

Шалгалт

Ашиглалтанд оруулах

Дараах үйлчилгээ

Бид харилцагчийнхаа хүсэл, сонирхол тэдний юу илэрхийлэхийг ойлгохын тулд тухайн үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн мэдээллийг боловсруулах, шаардлагатай тохиолдолд мэдээлэл хараахан шаардлага хангахгүй гэж үзвэл дахин мэдээллийг боловруулах, цуглуулахад зөвөлгөө өгнө.


Эхний алхам нь хамгийн чухал бөгөөд тухайн хувь хүн, албан байгууллагын чиг хандлага, юу хийдэг талаар үндсэн ойлголтуудыг өгөхөөс гадна, таны бизнесийн зорилго болон хүсэл тэмүүллээ онлайн орчинд вэб сайтаар дамжуулан хэрхэн хүргэхийг тодорхойлж өгөх юм.

Хийсэн ажлууд

Бидний сүүлд хийсэн ажилуудтай танилцана уу