Responsive вэб сайт

Бүх төрөөрөмжинд тохирч ажилж чадах вэб сайттай болмоор байна уу?

Мэдээлэл технологийн салбар үсрэнгүй хөгжиж байгаагийн хэрээр бид нарын хэрэглэж буй төхөөрөмжүүд ч мөн адил даган шинэчлэгдсээр байна.

Өнөөдөр ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер болон суурийн компьютер гэсэн сонголт бүхий төхөөрөмжүүдийг ашиглан интернэтээс төрөл бүрийн мэдээлэл авах нь жилээс жилд ихсэж байгаа билээ.

Энэ ч утгаараа вэбсайт ч гэсэн таны төхөөрөмжийн дэлгэцэнд зохицон ажиллах чадвартай байх шаардлага тулгарч байгаа бөгөөд бид энэхүү зохицол шаардлагыг хангасан энгийн хийц, хэрэглэгчид хүрсэн Responsive вэб сайтыг таны хүсэл, шаардлагад нийцүүлэн урлаж өгч байна.

Үйлчилгээний баримталдаг зарчим

Шаардлагатай мэдээллийг цуглуулах

Дизайн бэлтгэх

Дизайныг код болгох

Хөгжүүлэлт

Шалгалт

Ашиглалтанд оруулах

Дараах үйлчилгээ

Бид харилцагчийнхаа хүсэл, сонирхол тэдний юу илэрхийлэхийг ойлгохын тулд тухайн үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн мэдээллийг боловсруулах, шаардлагатай тохиолдолд мэдээлэл хараахан шаардлага хангахгүй гэж үзвэл дахин мэдээллийг боловруулах, цуглуулахад зөвөлгөө өгнө.


Эхний алхам нь хамгийн чухал бөгөөд тухайн хувь хүн, албан байгууллагын чиг хандлага, юу хийдэг талаар үндсэн ойлголтуудыг өгөхөөс гадна, таны бизнесийн зорилго болон хүсэл тэмүүллээ онлайн орчинд вэб сайтаар дамжуулан хэрхэн хүргэхийг тодорхойлж өгөх юм.

Хийсэн ажлууд

Бидний сүүлд хийсэн ажилуудтай танилцана уу